Засгийн газрын 2020.08.12-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” байгуулсан.Тус газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т тусгагдсан “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилготой аж.
Монгол Улсын Засгийн газрын /2020.08.19/-ний хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилсон байна.
Тэрбээр 2018 оноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байх үед тухайн үеийн сайд Б.Батзориг 42 гишүүнд ЖДҮ-ийн зээл олгож, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт орж УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, сайдын ажлаа өгч, ял авсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна