Франц улсад коронавирусын эсрэг вакцинжуулалтыг ойрын хэдэн долоо хоногт эхлүүлнэ

Админ
2020/12/05

Франц улсад коронавирусын эсрэг вакцинжуулалтад хамруулах кампанит ажил ойрын хэдэн долоо хоногт эхлэх бөгөөд үнэ төлбөргүй явуулна тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгдлээ.

“Асрамжийн газрын үйлчлүүлэгчид, ажилтнууд зэрэг нэг сая хүнийг эн тэргүүнд вакцинжуулна. 2021 оны хоёрдугаар сараас эхлэх хоёрдугаар үе шат ахмад настай, суурь өвчтэй хүмүүс, эмнэлгийн ажилтнуудыг хамарна” гэж тэрбээр мэдээлжээ.

Европын Эмийн агентлаг “Pfizer/BioNtech”, “Moderna” компанийн вакцины талаар 12 дугаар сарын 29-нд шийдвэр гаргах боловч Францын Эрүүл мэндийн удирдах газраас мөн зөвшөөрөл авах шаардлагатай юм.

Ерөнхий сайдын мэдээлснээр, Франц 200 сая тун вакциныг хэдийн захиалсан нь 100 сая хүнийг дархлаажуулахад хангалттай хүрэлцэх ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна