Хөзрийн хаан, Карибын тэнгисийн дээрэмчин 3 киногоор олонд танигдсан Чой Юнь Фат-ыг бид онцолж байна. Тэрээр 1955 онд Хятадын Хакка гэх нүүдэлчилэн амьдардгаараа онцлог энгийн гэр бүлд төрж өсчээ. 1965 онд Хонконгийн алслагдсан дүүрэгт амьдардаг болж, 1975 онд Shaw Bros продакшны салбар TVB телевизээс киноны шалгаруулалтанд орох санал авснаар жүжигчин болох эхлэлээ тавьсан байна. Үүнээс хойш тэрээр 121 кино, 24 телевизийн цувралд дүр бүтээж Хятадын төдийгүй Холливуудын алдарт жүжигчин болсон байна. Дан ганц киноны алдартан гэвэл Үгүй! Чой Юнь Фат болон түүний гэргий Жасмин нар сайн үйлс болон буяны ажлуудыг маш их хийдэг бөгөөд тэднийг сайн үйдсийн загалмайлсан эцэг, эх гэлтэй. Жижиг, том гэж ялгалгүй олон буяны ажлууд хийж байсаас онцолвол 2008 онд кино зураг авалт болон бусад үед авхуулсан зурагнуудаараа ном гаргаж Парис хотод худалдаалсан байна. Олсон ашгаа Сичань мужид болсон газар хөдлөдтөнд өртсөн иргэдэд хандив болгож өгчээ. Одоогийн байдлаар түүний бүх хөрөнгийг 714 ам.доллартай тэнцэх хэмжээний үнэлэгдсэн бөгөөд тэр бүх хөрөнгөө зорилтот, эмзэг бүлгийхэнд зориулжээ. Ийм хэмжээний хөрөнгөтэй байсан ч Чой Юнь Фат үнэтэй машин хөлөглөн, ресторанаар хооллож, бренд хөөгөөгүй бөгөөд автобусаар зорчиж, хувцас худалдан авахдаа биед эвтэйхэнг сонгож, худалдагчаас байнга хямдруулах уу? хэмээн асуудаг гэнэ шүү. Түүний хэлсэн "Миний урлагаар олсон мөнгө бол угаасаа ард түмнийх! Би зөвхөн хадгалаж байсан" хэмээх үг нь олны хайр хүндэтгэлийг нилээдгүй татсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна