Их Британид ирэх долоо хоногт коронавирусын эсрэг вакцинжуулалт эхэлнэ

Админ
2020/12/05

Их Британи улс коронавирусын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн дэлхийн анхны улс болж буйгаа Лхагва гаригт /2020.12.02/ зарласан билээ. Тус улс нь АНУ-ын “Pfizer/BioNTech” компанийн бүтээсэн вакциныг худалдан авч иргэдээ вакцинжуулахаар болсон юм. Тэгвэл эхний багц вакцин Их Британид хүргэгдсэнийг “BBC” мэдээлжээ. Одоогоор вакциныг хадгалж буй газрын байршлыг нууцалж байгаа ба эмнэлгүүдэд тараах ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Тус улс нь эхний ээлжинд 40 сая тун вакцин захиалсан аж. Энэ нь 20 сая хүнд хүрэлцэх хэмжээ юм. Ирэх долоо хоногт вакцинжуулалт эхлэх бөгөөд эхний ээлжинд ахмадын асрамжийн газрын ахмадууд болон асрагч нар, 80 ба түүнээс дээш насны ахмадууд, эмч эмнэлгийн ажилтнууд, биеийн байдал нь муу буюу төрөл бүрийн өвчтэй 16-64 насныхан хамрагдах юм байна. “Pfizer / BioNTech” вакциныг Бельги улсад үйлдвэрлэдэг бөгөөд Евротуннелээр дамжуулж Их Британи руу авчирчээ. Уг вакциныг хадгалахад Цельсийн -70 градусын хөргүүр шаардлагатай юм байна. Иргэдийнхээ вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх үүднээс Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрөө телевизийн шууд дамжуулалтаар вакцин хийлгэж магадгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна