Орос юүтүбер жирэмсэн найз охиноо тагтан дээр нүцгэн гаргаснаас осгож үхжээ

Админ
2020/12/05

30 настай Станислав Решетников гэх нэртэй Орос юүтүбер лайв бичлэг хийж байх зуур түүнд 1000 ам.доллар нэгэн хүн өгч найз охиноо тамлах хүсэлт явуулжээ. Тэгтэл тэр уг хүсэлтийг биелүүлж өвлийн хүйтэнд 28 настай жирэмсэн найз охиноо дотуур хувцастай нь тагтан дээр гаргаж тамласан байна. Найз охиныхоо биеийг тагтнаас оруулж ирээд Станислав "Валя чи амьд уу? Миний бүжинхэн минь чи яагаа вэ. Валя, Валя, хараал ид гэж чи үхчихсэн юм шиг харагдаж байна. Бүжинхэн минь алив л дээ надтай ярь л даа, миний санаа зовж эхэлж байна шүү, түүний зүрхний цохилт мэдрэгдэхгүй байна” гээд үзэгчиддээ хандан "Залуусаа, цохилт алга, нүүр нь хувхай цайчихаж. Бас амьсгалахгүй байна” гэж хэлсэн байна. Түргэн тусламж ирэхэд лайв бичлэг үргэлжилсээр л байсан бөгөөд Станислав "Валя сэр л дээ,би чамд хайртай сэрээч дээ” гэж хэлсээр л байв. Түүний найз охиныг түргэнийхэн нас барсан гэж зарлах үед ч бичлэг үргэлжлсээр байжээ. Өмнөх лайв бичлэг дээрээ найз охин руугаа тэр шүршдэг чинжүү цацжээ. Станислав лайв бичлэгүүд дээрээ найз охиндоо харгис ханддаг байсан хэмээн нас барсан Валентинагийн найз хэлсэн байна. Задлангийн шинжилгээгээр Валентинагийн биеийн дулаан буурснаас болж нас барсан гэж тогтоогдвол Станислав хоёр жил хүртэл шоронд сууна. Эх сурвалж: The Sun


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна