Барааны үнэ нэмэгдсэнгүй

Админ
2020/12/05

Асуудал дэвшүүлсэн нийтлэлийг бэлтгэх зуур хэд хэдэн хүнсний дэлгүүрийн эзэдтэй холбогдож, мэдээлэл цуглуулсан билээ. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үеэс хойш гэрэл гэгээтэй зүйл олж сонсоогүй удсаных ч тэр үү, олон бараан дундаас гийх нэгэн мэдээг тусгайлан хүргэх гэж яарч бичлээ. Хөл хорио эхэлснээс хойш хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлж буй барааны үнэ өсөөгүй юм байна шүү. ШӨХТГ-аас дэлгүүрүүдээр байнга шалгалт хийж эргэдэг төдийгүй нийлүүлэгч нарын үнийн судалгааг ч давхар хийдэг юм байна. Хичээвэл болдог л юм байна. Гарсан зөрчил дутагдлын дагуу шуурхай ажиллаж, арга хэмжээ авч чадаж байна. Монголд хариуцлага нэхдэг, шаарддаг, тэр нь биелдэг цорын ганц байгууллага бол ШӨХТГ гээд хэлчихэд буруудахгүй ажээ. Баярлалаа, Б.Бат-Эрдэнэ ээ! Баярлалаа, ШӨХТГ-ын хамт олоон! Амжилт хүсье. Илүү их хичээгэрэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна