ОХУ-д коронавирусын эсрэг вакцинжуулалт эхлэх тухай зарлалаа

Админ
2020/12/06

Орос дахь коронавируст халдвараар нас барагсдын тоо дахин нэмэгдэн дээд хэмжээнд хүрч, “Собачье сердце” кинонд эмч Борменталийн дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Борис Плотников энэхүү тахлын улмаас таалал төгссөн аж. ОХУ-д коронавируст цар тахал эхэлснээс хойш нийтдээ 2347401 халдвар бүртгэгдэж, 1830349 өвчтөн эдгэрч, 41053 хүн хорвоог орхиод байна.

Оросын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, сүүлийн хоногт  халдварт цар тахлаар 589 өвчтөн нас барсан нь тус улсад ковид өвчлөл бүртгэгдэж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнгөрөгч өдөр Ковид-19 халдварын 25345 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн үеийн хамгийн бага үзүүлэлт болж, 26882 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт 23675 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол пүрэв гарагт энэхүү үзүүлэлт 25487, баасан гарагт 27543 болж дээд үзүүлэлтэд хүрсэн аж. Үүнээс хойш гурван өдөр дараалан хоногийн үзүүлэлт ялимгүй буурч байснаа энэ долоо хоногийн мягмар гарагт бага зэрэг нэмэгдэн 26402 хүрсэн бол лхагва гарагт нэг мянган тохиолдлоор буурсан байна. Шуурхай штабын мэдээллүүдээс харахад, Москва хот дахь өвчлөлийн динамик үзүүлэлт мөн багасаж, хоногт 5191 шинэ тохиолдол бүртгэгдэн, 6575 өвчтөн эдгэрсэн аж. Санкт-Петербург хотод коронавируст халдвартай холбоотой статистик үзүүлэлтүүд онцын өөрчлөлт гаралгүй, ойрын хоёр хоногт 3684-3697 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна