Өчигдөр Өмнөд Солонгосын парламент K-pop урлагийн томоохон оддын цэpэгт aлбa xaax хугацааг хойшлуулах хyyлийг баталжээ.

Ингэснээр BTS зэрэг алдартай хамтлагийнуран бүтээлчид 30 нас хүртлээ цэрэгт алба хаахгүй болж
байна.
Тус улсын эрүүл мэндийн шаардлага хангах бүх эрчүүд 18-28 насандаа 20 сарын хугацаатай цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг. Харин шинэ xyyлийн дагуу тодорхой шаардлага хангасан уран бүтээлчид цэргийн алба хаах хугацаагаа хойшлуулах боломжтой болж байна.

Хойшлуулах шийдвэрийг Өмнөд Солонгосын соёлын яамнаас гаргасан саналын дагуу гаргаж байх гэнэ. Шалгуур нь улс орондоо төдийгүй, олон улсад танигдсан K-pop уран бүтээлчид байх ажээ. BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин удахгүй 28 нас хүрэх гэж байсан юм. Ингэснээр тэр дахин хоёр жил уран бүтээлээ хөөх боломжтой болж байна.

Шинэ xyyлийг батлагдахаас өмнө зөвхөн олон улсад амжилт гаргасан тамирчид, сонгодог хөгжмийн уран бүтээлчдэд цэргийн албанаас чөлөөлөх журам үйлчилдэг байжээ.
эх сурвалж:ВВС
Сэтгэгдэл бичигдээгүй байна