Баянзүрх дүүрэгт сүүлийн 3 хоногт шинээр халдвар бүртгэгдсэнгүй

Админ
2020/12/06

Монгол улс дотооддоо коронавирусын кластер өвчлөлийг алдаад хэдийн 1 сарын нүүр үзжээ. Өдрөөс өдөрт халдварлагсдын тоо ихсэж байгаа энэ үед иргэд хаана коронавирус илэрсэн бол, хэдэн хүн өвдсөн бол гэх мэт мэдээг л хүлээдэг болж. Харин сүүлийн 7 хоногийг харвал 11-р сарын 29нд 24, 30нд 7, 12-р сарын 1нд 10, 2нд 11, 3нд долоо, өчигдөр 12, өнөөдөр 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Эндээс харвал өмнөх үеэс харьцангүй буурсан гэдгийг харж болох юм. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусын улмаас 465 хүн эмчлүүлж байгаагаас 2 хүний биеийн байдал маш хүнд, 6 хүнийх хүнд, 76 хүнийх хүндэвтэр, 377 хүнийх хөнгөн байгаа юм. Нийслэл хот тухайлбал Баянзүрх дүүрэг олны анхаарлыг их татаж байна. Учир нь Баянзүрх дүүрэг нь бусад аймаг, дүүргүүдээс хамгийн их хүн амтай бөгөөд хамгийн их Коронавирусын халдвар авсан иргэд бүртгэгдээд байсан юм. Үүний учрыг албаны хүмүүсээс тодруулахад нэг байрны, нэг орцны 15 хүн туссанаас үүдсэн гэх мэдээллийг өгсөн. Мөн тэдний хэлж байгаагаар Баянзүрх дүүрэг Улаанбаатарын хэмжээнд хамгийн том дүүрэг. Хамгийн том захууд, худалдааны төвүүд, дээрээс нь Коронавирусын шинжилгээ оношлогоо хариуны голомт болох ХӨСҮТ байгаа учраас Баянзүрх дүүргийн онцгой комиссын албан хаагчид түргэн шуурхай ажиллаж дүүргийн 21000 мянган иргэнээ шинжилгээнд хамруулж, 1059 орон сууцад халдваргүйжүүлэлт хийж, 420.000м2 талбайг халдваргүйжүүлснээр энэхүү Коронавирусын голомтыг олж тогтоох хумих нэг том арга гэж үзэж байгаагаа хэллээ. Ямартай ч тэдний ажил оргүй хог шүүрдэлт, попролын хажууд үр дүнгээ өгч сүүлийн 3 хоногт шинээр халдвар бүртгэгдсэнгүй. Эндээс Баянзүрх дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ хэрхэн ойр ажиллаж ковидын эсрэг тэмцэж байгаа дүр зургийг харж болох юм. Өдрөөс өдөрт халдварлагдсдын тоо нэмэгдэж байгаа энэ үед Улаанбаатар хотын бусад дүүргүүдийн хувьд Баянзүрх жишиг дүүрэг болж ажиллаж байгааг сэтгүүлч миний бие энд онцолъё. Мөн иргэдээ маскаа зүүж, гараа угааж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.        


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна