Анхан шатны шүүх Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноолоо

Админ
2020/08/20

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял оноолоо. Тэрээр 3 сарын дотор давж заалдах эрхтэй юм. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж "Сапфир стоун" гэх компанид 1.2 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг дэмжсэн байдаг. Сапфир стоун гэх компани нь Алтын магнат Ц.Мянганбаярын хүү М.Батынх бөгөөд тэд шүүх хуралд оролцох ёстой байсан ч өмгөөлөгчийн асуудалтай улмаас ирээгүй юм байна. Зээлийн хувьд 1.2 тэрбум төгрөгийг барагдуулсан ч эрүүгийн тухай шинэ хуулиар УИХ-ын гишүүн байх үедээ өөрийн эрх мэдлээ урвуулан ашигласан нь тогтоогдсон учраас ийнхүү 3.6 жилийн ял өгчээ.     2016-2020 оны УИХ-ын 76 гишүүдээс 42 гишүүн нь ЖДҮХС-ын хэрэгт холбогдож, өөрийн болоод бусад хамаарал бүхий хүмүүст зээл олгосон байдаг. Тэднээс одоогийн байдлаар Б.Батзориг, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын гишүүд ял аваад байгаа юм. Харин үлдсэн 30 гаран гишүүд хэзээ үнэн зөвөө шүүлгэх нь цаг хугацааны л асуудал болоод байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна