ТАНЫ ХАМГИЙН ТҮРҮҮНД ОЛЖ ХАРСАН АМЬТНААР ХУВЬ ХҮНИЙГ ТАНЬ ШИНЖЬЕ!

Админ
2020/12/06

Та бэлэн үү? Сайхан урт амьсгал авч байгаад уг зургийг хараарай. Аль амьтан таны харцыг хамгийн түрүүнд булааж чадав? Одоо амьтдын тухай, тэднийг олж харсан хүний онцлогийн тухай сонирхуулъя. 1. Тахь Хэрэв та уг дүрсийг эхэлж харсан бол хөгжилтэй, нөлөөтэй, харизматай хүн гэх үгс бүгд таныг тодорхойлдог аж. Маш идэвхтэй, нээлттэй, хамгийн гэнэн цайлган бөгөөд сэтгэлээрээ зан хандлагатай.2. Муур Хэрэв та муурыг эхэлж харсан бол тийм ч нээлттэй биш, олон хүнтэй харилцдаггүй, дотогшоогоо хүн байх хандлагатай. Ичимхий ч гэж хэлж болохоор. Учир нь та аливаа зүйлийг холоос ажиглаж, дүгнэх дуртайгаас гадна аливаа нэг асуудлын голд нь орж явах биш хажуу өнцгөөс харж, тайлах дуртай байдаг. 3. Нугас Та 100 хувь өөдрөг хүн. Юу ч таны эрч хүчийг зогсоож, бууруулж чадахгүй. Таны хувьд аяга тал дүүрэн, тал хоосон биш харин үргэлж халгиж цалгиж байдаг. Та тухайн цаг мөчид амьдардаг.  4. Коала баавгай Коала баавгайг түрүүлж харсан хүн бол маш тайван, юу ч болж байсан өдөр болгоныг өөрийн хүсэл, мэдрэмжээр л аядуу сайхан өнгөрүүлдэг хүн.  5. Заан Мэдрэмтгий, бүх зүйлийг маш гүн гүнзгийгээр мэдэрч, анхаардаг хүн. Та маш үнэнч, хариуцлагатайгаас гадна найз нөхөд, гэр бүлийнхэн гээд бүх хүмүүс танд итгэж найддаг. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол тэд гарцаагүй тантай л бүх зүйлээ ярилцаж, хуваалцахыг илүүд үзнэ.6. Баавгай Та баавгайг түрүүлж харсан бол логик сэтгэлгээ өндөр хөгжсөн, уламжлалт хэв маягийг хүндэлдэг, өв уламжлалаа хүндэтгэдэг бас маш их өндөр хүлээлттэй нэгэн. 7. Анааш Та бол төрөлхийн удирдагч бас бүх хүний анхаарал, хайрыг татсан нэгэн. Та маш уян хатан, ямар ч нөхцөл байдалд бүх зүйлийн гол төв болж, бусдаар хүрээлүүлж чаддаг. 8. Гахай Хэрэв гахайн дүрсийг эхэлж харсан бол маш биеэ даасан, ганцаараа байхдаа хамгийн шилдгээрээ ажиллаж чаддаг нэгэн. Маш хурц ухаантайгаас гадна хэтэрхий олон зүйлийн тухай боддог.9. Туулай Бүтээлч, эрч хүчээр дүүрэн, цаанаасаа л баяр баясалтай хүн. Хаа ч явсан үргэлж инээд хөөр, аз жаргалыг бусдад авчирч байдаг. Хүмүүс тантай найз нөхөд болох хүсэлтэй. Хошин мэдрэмж өндөртэйгөөс гадна ямагт хүмүүсийн анхааралд байдаг. 10. Арслан Та арсланг түрүүлж харсан бол төрөлхийн удирдагч нэгэн. Хүмүүсийг хэрхэн ятгахыг, зорилгодоо яаж хүрэхийг та сайн мэддэг. Заримдаа та хэт давамгайлах гээд байх тохиолдол бий.11. Шар шувуу Та маш их зүйл боддог, өөрөө өөртэйгөө ажиллахыг илүүд үздэг нэгэн. Чимээ аниргүй тайван цагийг өнгөрүүлэх дуртайгаас гадна олон нийтийн үйл ажиллагаанд тийм ч таатай биш. Та бүх зүйлийг маш сайн зохион байгуулах дуртай. Эмх замбараагүй байдал таныг хэцүү байдалд оруулдаг. ЭХ СУРВАЛЖ: duuren.info


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна