Метилийн спирт хэрэглэсэн нэг иргэн амиа алдаж, дөрвөн иргэний бие хүнд байна
Архангай, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг үргэжлүүлж чанга хатуу хөл хориог энэ сарын 11-ний өдрийг хүртэл тогтоогоод буй. Харин бусад аймаг орон нутагт гамшгийн зэрэглэлийг бууруулж онцгой дэглэмд шилжсэн.
Харин ихэнх орон нутагт архи, пиво зэрэг согтууруулах ундааны борлуулалтыг бүрэн зогсоогоод буй. Иймд зарим иргэдийн зүгээс энэ согтууруулах ундааны төрлийн зарим бүтээгдэхүүнийг борлуулахыг шаардаж буй.
Тэгвэл согтууруулах ундааны худалдааг хязгаарласнаас болсон байж болзошгүй хүн амины хэрэг гарсан байна. Тодруулбал, өнөөдөр /2020.12.05/ орой 19 цагийн орчимд Төв аймгийн Заамар суманд таван иргэн метилийн спирт хэрэглэсний улмаас нэг нь амиа алдаж, дөрвийнх нь биеийн байдал хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна.
Метилийн спиртыг модноос нэрж гаргадаг учраас энэ төрлийн бодисыг метилийн спирт гэж нэрлэдэг. Энэ нь автомашин болон бусад салбарын үйлдвэрлэлд хэрэглэдэг, маш хортой бөгөөд өчүүхэн хэмжээгээр хэрэглэхэд сохрох, солиорох, үхэлд хүргэх аюултай аж. Метилийн спирт нь хүний биед арьс салст, амьсгал, хоол боловсруулах замаар нэвтэрч ордог байна.
Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл бичигдээгүй байна