Баянзүрх дүүрэгт 4 удаагийн гал түймрийн дуудлага иржээ

Админ
2020/12/07

2020 оны 12 сарын 5наас- 6ны хооронд дүүргийн нутаг дэвсгэрт 4 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл ирснээс ОБХ-ийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги 3, гал түймэр унтраах,аврах 35-р анги 1 удаагийн гал түймрийн дуудлагаар тус тус гарч ажилласан. 1. БЗД-н 23-р хороо улиастайн 3а-31 тоот иргэн Э гийн 5х7 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатсан. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Тус гал түймрийн голомт дээр 10минут ажиллсан. 2. БЗД-н 4-р хороо цэргийн хотхон 50-334 тоот иргэн Ч гийн 9х7 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатсан. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Тус гал түймрийн голомт дээр 25 минут ажилласан. 3.БЗД-н 9-р хороо шар хадны 50-14 тоот иргэн А гийн 14х4 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатсан. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Тус гал түймрийн голомт дээр 45 минут ажилласан. 4.БЗД-ийн 24-р хороо Газарчин 6-3 тоот иргэн Б гийн 15х26 хэмжээтэй масардан дээвэртэй 2 давхар 17 айлын нийтийн байр, 10х19 хэмжээтэй мансардан дээвэртэй 2 давхар байшингийн дээвэр дотор талын хэсэг шатсан. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Тус гал түймрийн голомт дээр ЧД-ийн ОБХ-н гал түймэр унтраах, аврах 10-р анги нэмэлт дуудлагаар ирж ажиллсан. Тус гал түймрийн голомт дээр 7 цаг ажилласан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна