Дэлхий даяар нэг өдөрт хагас сая хүнээс коронавирусын халдвар илэрлээ

Админ
2020/12/07

Дэлхий даяар нэг өдөрт 525 мянган хүнээс коронавирусын халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 67,3 саяд хүрлээ. Үүнээс 46,5 сая хүн эдгэрээд байгаа бол 1,5 сая хүн нас бараад байна. Нэг өдөрт АНУ-д хамгийн их буюу 166 мянган хүнээс халдвар илэрч, мянган хүн нас барсан бол Энэтхэгт 32 мянган хүн халдвартай нь тогтоогдож 374 нас баралт бүртгэгдлээ. Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:
  1. АНУ - 166,868
  2. Энэтхэг - 32,272
  3. Турк - 30,402
  4. ОХУ - 29,039
  5. Бразил - 26,363
  6. Итали - 18,887
  7. Их Британи - 17,272
  8. Герман - 14,750
  9. Мексик - 11,625
  10. Украин - 11,590
  11. Иран - 11,561
  12. Франц - 11,022


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна