“The Hu” хамтлагийн шинэ дуу нэг сая хандалт авчээ

Админ
2020/12/08

Монголын “The Hu” хамтлагийн шинэ уран бүтээл өнгөрөгч баасан гаригт "Youtube" дээр цацагдсан. Тэдний энэ удаагийн “Sad But True” дуу нэг сая хандалт авчээ. Учир нь алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Дууны клипэнд хүний шунал хүсэл, байгаль эхийн сүрдэм хүчирхэг байдал агаад алтнаас үнэтэй амьдрал, усны үнэ цэнэ зэрэг олон агуулга багтжээ. “The Hu” хамтлагийн шинэ уран бүтээл нь одоогоор ямар цомогт орох нь тодорхойгүй байна. Ирэх 2021 онд “The Hu” хамтлагийнхан рок хөгжмийн домог “Металлика” хамтлагийн ковер дуутай тоглолт хийхээр төлөвлөж байгаа сурагтай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна