Шуурхай багийн халдвар судлаач эмч, ариутгагч, лаборант нарыг тусгаарласан
-ХӨСҮТ-д тусгай ажиллагааны 13-15 баг байгаа гэсэн. Эмч, сувилагч нараас халдвар илэрсэнтэй холбоотойгоор хэдийг нь татан буулгасан бэ. Цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл хүний нөөцийн зохицуулалтаа хэрхэн хийх вэ?
А.Амбасэлмаа: Шуурхай ажиллагааны 10 баг байснаас 6 нь голомтод ажиллаж байсан. Шуурхай багийн 6 халдвар судлагч эмч, ариутгагч, шинжилгээ авдаг лаборант нар тусгаарлагдсан. Тиймээс бид халдварын тархвар судлаач эмч, хувийн байгууллагад ажиллаж байгаа эмч нарын нөөцөөс оруулаад, 7 баг ажиллаж байна. Шуурхай хариу арга хэмжээний багийн ард халдварын тархвар судлалын хөтөлбөр төгссөн 30 гаруй мэргэжилтэн байгаа. Хүний нөөцийн хувьд гаднаас сорьц цуглуулах, хоёрдогч хавьтлууд дээр НЭМГ-ын эмч, сувилагч, лаборант нар дайчилгаанд ажиллаж байгаа. Тиймээс хүний нөөц боломжтой байгаа.
-Иргэдээс коронавирусний шинжилгээний хариу гарахгүй удаж байгаа тухай гомдол ирсэн. Мөн иргэдэд мэдээлэл өгөх тусгай дугаарууд руу залгахад хариу өгөхгүй байна гэсэн мэдээлэл ирж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Д.Нарангэрэл: Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарч байгаа. Өмнө нь 119.mn цахим хуудас ажиллахгүй байсны улмаас хүндрэл үүсэж байсан. Өчигдрөөс энэ хуудас хэвийн ажиллаж эхэлсэн тул хүндрэл бага гарах байх.

Сэтгэгдэл бичигдээгүй байна