Коронавирусын вакцинжуулалт хийгдэж эхэлснээр 4,5 дугаар сард иргэд хэвийн амьдралдаа эргэн орно гэж Америкийн дархлаа судлаач Монсеф Слауи мэдэгджээ.
“Нийгмийн эмзэг бүлгийнхэн 1, 2 дугаар сараас вакцинжуулалтын үр дүнг мэдрэх болно. Вакциныг ашиглахыг зөвшөөрсөн өдрийнхөө маргаашнаас тарааж эхэлнэ” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.
Коронавирусын вакцин ашиглах зөвшөөрлийг ирэх долоо хоногт олгоно гэдэгт итгэлтэй буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ.
Оксфордын их сургуультай хамтран вакцин гарган авч буй Их Британи Шведийн “AstraZeneca” компанид АНУ-ын эрх баригчид 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон юм. Үүнээс гадна Америкийн биотехнологийн “Modern” компанид 486 сая ам.доллар, “Johnson & Johnson” компанид 456 сая ам.долларын санхүүжилтийг тус бүр хуваарилсан. АНУ-д мөн “Merck”, “Pfizer” компаниуд вакцин гарган авахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна