Бразил улсад коронавирусын халдварын тоо 6.6 сая давлаа

Админ
2020/12/08

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 26363 хүн коронавирусын халдвараар өвчилж, нийт халдварын тоо 6 603 540 болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Бразилд цар тахал эхэлснээс хойш нийт 5 776 182 хүн эдгэрсэн бол хоногт 313 хүн нас барж, нийт нас баралтын тоо 177 мянга давсан байна. Дэлхий дахинд 67 008 357 хүн коронавирусын халдвараар өвчилсний 1 535 100 нь нас баржээ. Халдварын тоогоороо АНУ нэгт явж байгаа юм. Тус улсад 14 759 800хүн коронавирусын халдвараар өвчилсний 281878 нь нас барсан байна. АНУ-ын дараа Энэтхэг улс 9 644 222 өвчлөлтэйгөөр дэлхийд хоёрдугаарт, Бразил улс гуравт, Орос, Франц, Итали улс удаад нь явж буй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна