Индонез улсад “Sinovac” компанийн 1.2 сая тун вакциныг хүргэжээ

Админ
2020/12/08

БНХАУ-ын коронавирусын вакцины эхний нийлүүлэлтийг хүлээн авлаа гэж Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгджээ.

“Манай улс Хятадын “Sinovac” компанийн 1.2 сая тун вакциныг хүлээн авлаа” гэж Ж.Видодо цахимаар мэдэгдэл хийх үеэрээ хэлжээ. Индонезид уг вакциныг наймдугаар сараас хойш туршиж байгаа ажээ.

Ерөнхийлөгчийн мэдээлснээр, Засгийн газар ирэх нэгдүгээр сарын эхээр дахин 1.8 сая тун вакцин авахаар төлөвлөжээ.

“Sinovac”-ийн вакцины сүүлийн үе шатны туршилтууд мөн Бразил, Туркт үргэлжилж байгаа бөгөөд Бразилын туршилтын урьдчилсан дүн энэ сарын дундуур гарах төлөвтэй байгаа ажээ.

Мөн Индонез энэ сард 15 сая тун вакцин, ирэх сард 30 сая вакцин үйлдвэрлэх материалыг тус тус авах төлөвтэй байна гэж Ж.Видодо мэдээлжээ.

Түүний засаг захиргаа вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлэхээр бэлтгэж байгаа боловч Индонезийн Хүнс, эмийн агентлаг вакцины туршилтын үр дүнг үнэлэх шаардлагатай юм.

Индонезид сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тохиолдлын тоо өдөрт олноор нэмэгдэх болсон бөгөөд ням гаргийн байдлаар 575796 хүн халдвар авч, 17740 хүн нас баржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна