“Cyberpunk 2077” худалдаанд гарахын өмнөхөн “CD Projekt”-ийн үнэлгээ эрчимтэй өсөж байна

Админ
2020/12/08

Энэ оны хамгийн өндөр хүлээлт үүсгэсэн видео тоглоом худалдаанд гарах хүртэл хэдхэн долоо хоног үлдээд байна. “Cyberpunk 2077”-ийг анх зарласнаас хойш найман жил өнгөрч, 130 сая ам.доллар зарцуулан худалдаанд гаргах хугацааг гурван ч удаа хойшлуулсан юм. Хэдий тийм боловч тоглоомчдын өндөр хүлээлтийн дүнд хөгжүүлэгч “CD Projekt”-ийн хувьцаа сүүлийн жилүүдэд бараг тав дахин өсжээ. Тэр дундаа тоглоомд Киану Ривз дүр бүтээснийг зарласнаас хойш бараг хоёр дахин өссөн байна. Шинжээчид “Cyberpunk 2077” нь “CD Projekt”-ийн домогт бүтээл “Witcher 3”-ийн амжилтыг эхний жилдээ эвдэж бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай 10 тоглоомын жагсаалтад багтана гэх хүлээлттэй байна. эх сурвалж: gogo.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна