Америкийн судлаачид коронавирусын халдварын эсрэг биетээс зайлсхийж чаддаг илрүүлжээ

Админ
2020/12/08

Америкийн судлаачид коронавирусын халдварын эсрэг үүсдэг эсрэг биетээс зайлсхийж чаддаг коронавирусын мутацийг олж илрүүлсэн байна. Энэ нь коронавирусын анхны ийм мутаци аж. Фред Хатчинсоны нэрэмжит хавдар судлалын төвийн мэргэжилтнүүд коронавирусын өргөс (S буюу spike) болон түүний гол хэсэг болох RBD /receptor binding protein/ уургийн мутацийг судалжээ. Вирус энэ уургуудыг ашиглан эсэд нэвтэрдэг байна. Мутацид орсон эдгээр уураг вирусийг эсрэг биетээс нуун далдалдаж, эрүүл эсэд нэвтрэхэд нь тусалж байжээ. “11 дүгээр сарын дунд үеийн байдлаар бид нэг эсвэл хэд хэдэн эсрэг биетээс зайлсхийж чадаж байсан нэлээд олон мутацийг хүнээс илрүүлсэн. Эдгээрийн нэг нь Нидерланд, Данийн усны булгын фермд дэгдсэн халдвартай холбоотой байсан бол бусад нь Шотланд, Нидерландад илэрсэн" гэж судлаачид ярьсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна