Беларусь улсын Үндэсний олимпын хорооны удирдлагыг огцруулжээ

Админ
2020/12/09

Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гүйцэтгэх хороо даваа гарагт хоёр чухал шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, 2024 оны зуны олимпын наадмыг Парист зохион байгуулах хөтөлбөрийг баталснаас гадна Беларусийн Үндэсний олимпын хорооны удирдлагад хориг тавьсан байна. Тус хорооны Ерөнхийлөгч нь Александр Лукашенко юм. ОУОХ-ны гүйцэтгэх хороо 12 дугаар сарын 7-нд цахим хэлбэрээр хуралдаан хийжээ. Хурлын дараа ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах сэтгүүлчдийн асуултад хариулж, гурван асуудалд гол анхаарлаа хандуулжээ. Дээр дурдагдсан хоёр шийдвэрээс гадна олимпын наадмыг 2021 онд хойшлуулах бэлтгэл ажлын талаар Томас Бах мэдэгдэл хийсэн байна. Коронавирусын цар тахал дэгдсэн хэдий ч Японы нийслэл Токио хотод олимпын наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй буйгаа Томас Бах илэрхийлжээ. ОУОХ наадмыг зохион байгуулах хороо болон Японы эрх баригчидтай хамтран олимпыг бүрэн хэмжээнд зохион байгуулах дүрэм журмыг боловсруулж байгаа аж. Наадмыг зохион байгуулах хэлбэрийг эцсийн байдлаар хавар батлах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна