Цагдаагийн алба хаагч халдвар авчээ
2020 оны 12-р сарын 6-ны өдөр манай улсад халдварын 38 тохиолдол шинээр бүртгэгдсэнийг ЭМЯ-аас мэдээлсэн. Тэдний 32 нь Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол бөгөөд 29 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, гурав нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан болохыг мэдээлсэн.
Тэгвэл дээрх 29 тохиолдлын дунд цагдаагийн алба хаагч байгаа бөгөөд тэрбээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа батлагдсан тохиолдлын хавьтал болсон байж болзошгүй аж. Тэрбээр Тээврийн цагдаагийн албанд ажилладаг байна. Батлагдсан тохиолдлын хавьтал болсон байж болзошгүй шалтгаанаар түүнийг сүүлийн 14 хоногт тусгаарлан шинжилгээ авч байсан бөгөөд давтан шинжилгээний хариу нь ийнхүү эерэг гарчээ.
Эх сурвалж: tsahiur.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна