Архи ууж, нэгнийхээ аминд хүрчээ

Админ
2020/12/09

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор архи, согтууруулах ундааны худалдааг хориглоод байгаа. Гэвч архи, согтууруулах ундааг хууль бусаар шаглан борлуулах мөн хэрэглэснээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох хэргүүд гарсаар байна. Тодруулбал, өчигдөр /2020.12.07/ БЗД-ийн 17-р хороонд оршин суух айлын гэрт хүмүүс нийлж архи согтууруулах ундаа ууж хэрэглэх үедээ нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарлаа. 26 настай Б гэгч 50 настай Б-г хутгалж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэргийг харьяа цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Эх сурвалж: tsahiur.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна