Нийслэлд нэг өрх шинжилгээгээр 12 мянган хүнийг хамруулаад байна
-Нийслэл хотод авч буй "Нэг өрх-нэг шинжилгээ"-ний явц хэр байна. Анх ярьж байснаар 70 мянган өрхийн шинжилгээг хэзээ авч дуусах вэ?
-"COVID-19"-ийн шинжилгээний хариу удаж байна гэж иргэд гомдол их ирүүлж байна. Энэ нь 119 сайт гацсанаас гадна нөгөө талаар үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн PCR лабораторийн хүчин чадал, илрүүлэлтийг асуумаар байна. Илрүүлэлт ачаалал 24 цагийн дотор хэр байна вэ?
ЭМЯ-ын Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-"Нэг өрх-нэг шинжилгээ" нийслэлд үргэлжлэн явагдаж байна. Энэ талаар НОК, Нийслэлийн Эрүл мэндийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр мэдээлж танилцуулж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр 12 мянган хүнийг шинжлээд байна.
Хоёрт, ХӨСҮТ-ийн лаборатори их ачаалалтай байгаа. ЗӨСҮТ-ийн болон явуулын лабораториуд ч гэсэн ачаалалттай ажиллаж байна. Гэсэн хэдий ч иргэдийг ямар нэг байдлаар чирэгдүүлээгүй, ирсэн бүх сорьцоо шинжилж байгаа.
-Замын-Үүд дэх нөхцөл байдлыг ЭМЯ-наас хэр анхаарч үзэж байна вэ? Импорт, эксортын тээвэртэй холбоотойгоор БНХАУ-ын тал манай лабораторийн шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн яриа байна. Энэ хэр бодитой зүйл вэ?
-Замын-Үүдэд УОК-оос ажлын хэсэг ажиллаж, гарч буй асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллаж байгаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-119 сайтад шинжилгээний хариуг шивэж авахад сааталтай байгаа байх. Бусдаар лабораториуд сая Д.Нарангэрэл даргын хэлсэнчилэн ачаалал ихтэй, хүчин чадлаар ажиллаж байгаа. ХӨСҮТ-ийн 2 болон ЗӨСҮТ-ийн лабораторийг оролцуулаад бид хоногтоо 27-30 гаруй мянган шинжилгээ авч байгаа. Ийм хүчин чадалтай, ийм хэмжээний шинжилгээг бид 3 лабораторидоо хангалттай хийж, 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа.
Өнгөрсөн шөнө гэхэд 27 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Энэ дотор ойр байсан 1600 хүнийг шинжилсэн. Шинжилгээ хийх, авахад хүлээлэгэж, саатаж, саатуулж буй явдал байхгүй, ийм ойлголт байж болохгүй. Мөн явуулын 2 лаборатори зэрэг ажиллаж байгаа. Тиймээс тасралтгүй, цаг наргүй ажиллаж буй эмч, ажилтнууддаа талархмаар байна.

Сэтгэгдэл бичигдээгүй байна