A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Жо Байден 100 хоногт 100 сая хүнийг дархлаажуулахаа амлалаа

Жо Байден 100 хоногт 100 сая хүнийг дархлаажуулахаа амлалаа

Админ
2020/12/10

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден коронавирусын халдвартай тэмцэх төлөвлөгөөнийхөө талаар мягмар гарагт танилцууллаа. Жо байден бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойших эхний 100 хоногт хамгийн багадаа 100 сая хүнийг дархлаажуулж, тангараг өргөсөн өдрөө амны хаалт заавал зүүхийг журамлаж, сурагчдыг танхимаар хичээллүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахаа амлажээ. “Би эхний 100 өдөртөө “COVID-19”-ийг зогсоож чадахгүй боловч халдварын явцыг өөрчилж, америкчуудын амьдралыг илүү сайхан болгож чадна” гэж Жо Байден Уилмингтон муж улсын Делавер хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьчилан сэргийлэх төвд вакцины зөвлөхүүдийн санал болгосны дагуу манай засаг захиргаа эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын үйлчлүүлэгчдийг вакцинжуулахыг эн тэргүүнд тавина гэж мэдэгджээ. Түүнчлэн сурган хүмүүжүүлэгчдийг аль болох ойрын хугацаанд дархлаажуулах ажээ. Өнгөрсөн долоо хоногт Жо Байден “CNN” сувагт ярилцлага өгөх үеэрээ, тангараг өргөсөн өдрөө америкчуудаас 100 хоног амны хаалт зүүхийг хүснэ гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тэрбээр мягмар гарагт цар тахалтай тэмцэх чиглэлд ажиллах эрүүл мэндийн багаа танилцуулж, Харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн, доктор Энтони Фаучиг эрүүл мэндийн ахлах зөвлөхөөрөө нэрлэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна