“AstraZeneca” компанийн коронавирусын эсрэг вакциныг Энэтхэг улсад хэрэглэх зөвшөөрөл олгохоос татгалзжээ
АНУ-ын “AstraZeneca” болон Энэтхэг улсын “Bharat Biotech” компанийн коронавирусын эсрэг вакциныг Энэтхэг улсад хэрэглэх зөвшөөрлийг олгохоос түр татгалзсан байна. Энэ тухай “NDTV” телевиз Энэтхэг улсын эмийн стандартын хяналтын төвийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.
"Вакцинуудын аюулгүй байдал, үр дүнгийн талаарх мэдээлэл дутмаг байсан тул хоёр саналыг хоёуланг нь хүлээж аваагүй. Хоёр компаниас нэмж мэдээлэл өгөхийг хүссэн" гэж эх сурвалж хэлсэн байна.
Энэтхэг улсад коронавирусын эсрэг вакцин ашиглах тусгай зөвшөөрөл олгох гурван компанийн хүсэлтийг тус улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулагч байгууллага лхагва гарагт хэлэлцэнэ гэж өмнө нь мэдээлж байсан юм. Энэтхэгийн эрх баригчдаас тус улсын “Bharat Biotech” компани, Ийлдэс судлалын хүрээлэн, мөн Америкийн “Pfizer” компани тусгай зөвшөөрөл хүсжээ.
“Bharat Biotech” компанийн “Covaxin” вакцин нь Энэтхэгийн гурван вакцины нэг юм. Тус компани вакцинаа Энэтхэгийн анагаах ухааны эрдэм шинжилгээний зөвлөл болон Вирус судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран бүтээжээ. “Pfizer” компани өөрсдийн вакцинаа, харин Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан вакциныг санал болгосон байна.
ОХУ-ын "Спутник V" вакциныг оруулаад Энэтхэгт нийтдээ коронавирусын эсрэг найман вакциныг туршиж байгаа юм.

Сэтгэгдэл бичигдээгүй байна