Японы нийслэл Токио хотод пүрэв гарагт коронавирусын халдварын 602 тохиолдол шинээр илэрсэн нь тус хотод өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Япон улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэнээс нэг хоногийн дараа нийслэл хотод ийнхүү олон тохиолдол илэрсэн байна.
Ингэснээр Токио хотод халдвар авсан хүний тоо 45529-д хүрчээ. Токио хотын засаг захиргаа өнгөрсөн сард халдварын түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг тогтоож, согтууруулах ундаа худалдаалдаг газруудад 22 цагт хаах хүсэлт тавьсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна