Коронавирусын эсрэг вакциныг баталгаажуулсны дараа ч вакцинжуулалтад хамрагдах бодолгүй иргэд олон байгааг АНУ-д явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Энэ талаарх санал асуулгыг “Associated Press” агентлаг, Чикакогийн их сургуулийн дэргэдэх олон нийтийн санаа бодлыг судлах төв хамтран явуулжээ.
Санал асуулгад оролцогчдын 47 хувь нь вакцин тариулах бодолтой байгаа бол 26 хувь вакцинжуулалтад хамрагдахгүй гэжээ. Түүнчлэн 27 хувь нь энэ талаар эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа аж.
Вакцины үр дүн, аюулгүй байдлыг нарийн шалгаж байгаад итгэлтэй байгаа эсэхийг судалгаанд оролцогчдоос асуухад 28 хувь нь бүрэн итгэлтэй буйгаа илэрхийлсэн бол 32 хувь нь эргэлзэх эсвэл огт итгэлгүй буйгаа мэдэгджээ. Харин 40 хувь нь итгэж байгаа ч бүрэн төгс биш гэсэн байна.
Түүнчлэн 20 хувь нь вакциныг шударгаар хуваарилна гэж үзэж байгаа бол 39 хувь нь ийм бодолгүй байна. Санал асуулгыг 12 дугаар сарын 3-наас 7-ны хооронд явуулж, 1117 хүнийг хамруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна