Мексик улсын Эрүүл мэндийн яам БНХАУ-ын “CanSino Biologics” компанитай 35 сая тун коронавирусын эсрэг вакцин худалдан авах гэрээ байгууллаа гэж Мексик улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгджээ.
Марсело Эбрард лхагва гаргийн орой "Twitter” хуудсаараа дамжуулан ийнхүү мэдэгдсэн байна. Тэрбээр уг гэрээг энэ долоо хоногт багтаан байгуулахыг эрмэлзэж байгаагаа өмнө нь мэдээлээд байсан юм.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Мексик улсад 1.2 сая орчим хүн халдвар авсан байна. Мөн халдварын улмаас нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй тус улсад 111 мянга гаруй хүн нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна