БНСУ-ын нийслэл Сөүл хотын эмнэлгүүдийн ор дүүрч, ачааны чингэлэгт ор засч эхэлжээ

Админ
2020/12/11

БНСУ-д коронавирусын халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд тасралтгүй нэмэгдэж, нийслэл Сөүл хотын эмнэлгүүд орны дутагдалд оржээ. Тус улсад сүүлийн нэг долоо хоногийн турш өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 600-гаас буугаагүй юм. Нөхцөл байдал ингэж хүндэрсэн тул Сөүл хотын захиргаа ачааны чингэлгүүдэд ор засч эхэлжээ. Хотын хэмжээнд нийт 150 байрлалд чингэлгүүдийг түр эмнэлгийн зориулалтаар байрлуулсан байна. БНСУ-ын Эрүүл мэндийн сайд Пак Нюн Хогийн мэдэгдсэнээр, хүнд өвчтэй хүмүүст ашиглах орны нөөц гурван хувь, бусад өвчтөнүүдийг хэвтүүлэх орны нөөц 17 хувь үлджээ. Өнөөдрийн байдлаар, тус улсад коронавирусын халдварын нийт 40 мянган тохиолдол, 564 нас баралт бүртгэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна