Улс орон даяар онц шаардлагагүй бол иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Зогсолтын гэмээр энэ цаг хугацааг хэрхэн хөгжилтэй болоод үр бүтээлтэйгээр өнгөрөөж болох санаануудаас тантай хуваалцъя.
Өөртөө зорилго тавих
Урт холын зорилго бус ойрын өдрүүдэд хийж болох зүйлсээ жагсаан төлөвлөөрэй. Зорилгоо бичих дэвтэр гаргаж, эрч хүч урам зоригтой байгаарай.
Гадаад хэл сурахдаа цаг гаргаарай

Гадаад хэл сурахдаа цаг зарцуулах боломж гарч байна. Youtube сувгаас видео хичээл үзэж, цахим сургалтад хамрагдаарай. Интернет ашиглан огт мэдэхгүй гадаад хэл сурсан ч болох юм.
Дохионы хэл сурах

Дохионы хэл сурч, өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Танд ашиг тус нь гарч та дохионы хэлээр бусадтай төвөггүй ойлголцох боломж бүрдэж болох юм. Гэхдээ эхнээсээ өөрийгөө залхаахгүйгээр хялбараар эхэлж, бүхнийг анхнаас нь шат дараатай сураарай.
Код бичиж сурах

Дижитал эрин үед амьдарч буй хүмүүст зайлшгүй байх чадварын нэг нь код бичих юм. Технологийн мэдлэгтэй байх нь танд олон гарцыг нээж, өөрийгөө хөгжүүлэхэд тустай.
Төрөл бүрийн хоол хийж турших

Та гэртээ өнгөрөөж буй цагаа ашиглан олон төрлийн амттай хоол хийж үзээрэй. Шинэ амт, шинэ мэдрэмж төрүүлэхүйц амттан ч мөн хийж болох юм.
Гэрэл зургийн мэдрэмжээ хөгжүүл

Сонирхлоо мэргэжлийн түвшинд аваачихад цаг хугацаа шаардлагатай. Харин танд өөрийгөө хөгжүүлэх гэрэл зургийн талаар судлах цаг хугацаа байна. Энэ үеийг ашиглан гэрэл зураг дарах ур чадвар мэдрэмжээ шинэ түвшинд аваачаарай.
Шүүгээ, тавиураа цэгцэлж эмх цэгцийг бүтээ

Бидэнд өмсдөггүй ч шүүгээндээ хадгалдаг хувцас байдаг шүү дээ. Тэгвэл шүүгээн доторх бүх эд зүйлсээ ялган хэрэггүй зүйлсээ зоригтойгоор авч хаяарай. Магадгүй та хэрэглэхгүй эд зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь өгч, хандивлаж болох юм.
Цэцэг тарих аргад суралцах

Гэртээ цэцэг тарихыг хүсдэг ч цаг зав тань таардаггүй байсан бол энэ үеийг ашигла. Өөртөө цаг гаргаж цэцэг тарих, ургуулах, арчлах аргад суралцаарай. Таны тарьсан цэцэг гэрт тань өнгө нэмж, танд урам зориг бэлэглэж ч болох юм. Бүү хойш суугаарай. Сонирхсон л бол оролдоод үз.
Урагдаж, цоорсноо нөхөөрэй

Таны өмсөх дуртай хэдий ч нэг талдаа ханзарчхаад оёж амжихгүй мартчихсан хувцас байдаг юм биш биз. Тэгвэл та өөрийн болон гэр бүлийнхнийхээ урагдаж, цоорсон хувцаснуудыг гаргаж ирж, нөхөж оёорой.
Хөгжмийн зэмсэг тоглож сурах

Төгөлдөр хуур, гитар, хийл гээд хүссэн хөгжмийн зэмсгээ тоглож сурах боломж танд байна. Сонирхолдоо үнэнч байж сурахыг хүссэн зүйлдээ цаг гаргавал болохгүй юм байхгүй шүү дээ. Дор хаяж нэг аяыг төгс тоглодог болж ч болох юм.
CV болон албан ёсны хаягууддаа шинэчлэлт хий

Ажил хэрэгт чухал нөлөө үзүүлдэг хаягууддаа нэмэлт өөрчлөлт хийж шинэчлээрэй.
Зохиол бичих

Хэзээ нэгэн цагт бодож явсан санаагаа буулгаж, зохиол бүтээл гаргах боломж танд байна. Магадгүй та ирээдүйн Ж.К. Роулинг ч юм билүү.
Блог хөтлөх

Өөрийн үзэл санаа, амьдралыг харах өнцөг, ажил мэргэжлийн туршлагаа хуваалцах блог нээж болох юм. Хожим нь уншихад маш сайхан дурсамжийг танд үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.
Бие галбиртаа анхаарах

Фитнесс, спорт заалнууд хаалгаа барьсан ч танд өөрийнхөө биеийг урлах боломж байсаар буй. Учир нь та цахим ертөнцийг ашиглан өөрт тохирсон дасгалыг олж, хийх боломжтой.
Мэргэжлийн түвшинд хумсаа арчлах, будах аргад суралцаж болно

Цаг хугацааг ашиглан хувийн сонирхлоо хөгжүүлээрэй. Хэрвээ та хумсаа янз бүрээр будах дуртай бол энэ үеийг ашиглан өөрийнхөө хэмжээнд олон туршилтын будалт хийж болох юм.
Эх сурвалж: hellomagazine
Сэтгэгдэл бичигдээгүй байна