Жо Байдены хүү Хантер Байденыг Холбооны прокурорын газар шалгаж байна

Админ
2020/12/11

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены хүү Хантер Байденыг Холбооны прокурорын газар татвартай холбоотой асуудлаар шалгаж байна.

“Энэ асуудалд би тун нухацтай хандаж байгаа. Би хууль ёсны дагуу татварын мэргэшсэн зөвлөхүүдийн тусламжтайгаар ажил үүргээ гүйцэтгэсэн. Асуудлыг мэргэжлийн түвшинд, бодитоор авч хэлэлцэх нь энэ бүхнийг батлан харуулна гэдэгт итгэлтэй байна” гэж бага Байден мэдэгджээ.

Харин түүний эцэг Жо Байден мэдэгдэхдээ, Хантер Байден ноцтой сорилтуудтай тулгарч, хувийн дайралтад өртсөн хэдий ч сүүлийн саруудад улам хүчтэй, зоригтой болж байгаа гэжээ.

“Fox News” телевизийн мэдээлснээр, Хантер Байденыг Делавар муж улсад 2018 оноос мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ мөрдөн шалгах ажиллагаа нь Жо Байден авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй тухай одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын өмнө нь мэдэгдсэнтэй холбоогүй аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна