Хөвсгөл аймгийн малчин Х.Хашчулуун ХӨСҮТ-д 100 ямааны мах хандивлав

Админ
2020/12/11

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2-р багийн мянгат малчин Х.Хашчулуун өнөөдөр ХӨСҮТ-ийн хамт олонд зуун ширхэг ямааны мах хандивлалаа.

Тэрбээр “Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа Халдварт өвчин судлалын төвийн хамт олны мэдээллийг өдөр бүр зурагтаар үздэг. Зарим нэг нь ажлаа хийж байгаад халдвар авсан гэх мэдээлэл аваад сэтгэл их эмзэглэсэн. Тэгээд өөрийн мал сүргээсээ эрчим омгийн 100 ямааны махыг авчирч өгч байна” гэдгийг хэлж байлаа. Х.Хашчулуун бага наснаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд 1984 онд түүний аав Эрчим омгийн ямааг өсгөн үржүүлж эхэлсэн бөгөөд 1300 гаруй толгой ямаатай аж.

Эрчим омгийн ямаа нь өндөр уулсын бүсэд зохицсон, чийрэг, бие томтой, цээжний хэсэг  сайн хөгжсөн, ноолуурын гарц сайн, ясжилт сайтай хар зүстэй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна