АНУ-ын түүхэнд хар өдөр тохиолоо

Админ
2020/12/12

Дэлхийн хэмжээнд коронавирусын халдвар авсан хүний тоо 70.7 сая, нас барагсдын тоо 1.58 сая болсон байна. Хоногт энэхүү өвчнөөр 12 мянга гаруй хүн хорвоог орхиж байгаа ба үүний 1/4 нь зөвхөн АНУ-д бүртгэгджээ. Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-д Лхагва гаригт /2020.12.09/ коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ. Тус улсад хоногт 3124 хүн нас барсан байна. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 15-нд 2603 хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Мөн тус улсад нэг өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 209 мянгад хүрсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. АНУ-д халдвар авсан хүний тоо 16 сая давсан ба тус улс даяар эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгийн орны дүүргэлт 90 хувьд хүрээд байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. АНУ-ын засгийн газар коронавирус өвчний эсрэг анхны вакцинд энэ долоо хоногт багтаан зөвшөөрөл олгохоор ажиллаж байна. Хэрвээ ингэж чадвал ирэх долоо хоногоос бүх нийтийн вакцинжуулалт эхлэх юм. Өвчлөлийн тоогоор АНУ-ын дараа 9.7 сая хүн халдвар авсан Энэтхэг улс, 6.7 сая хүн халдвар аваад буй Бразил улсууд бичигдэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна