2020 оны 12-р сарын 10-ны өдөр 20,633 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатарт 6, Сэлэнгэд 1 хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Улаанбаатарт илэрсэн зургаан тохиолдлын дөрөв нь өмнө нь батлагдсан халдварын хавьтал байсан бол үлдсэн хоёр нь Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүхдээс халдвар бүртгэгдсэн байна.
“Амгалан гаалийн ажилтан нэг хүний шинжилгээгээр коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэр хүний хүүхэд мөн илэрсэн тул ойрын хавьтал 50 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Хоёрдогч хавьтал болох 114 хүнийг үргэлжлүүлэн шалгаж байна. Тандалтын зорилгоор хийсэн шинжилгээ.
Ажиглалт, тандалтын сорьцод коронавирус илрэх асуудал гарна. Иймээс ард иргэд маань өөрийгөө хамгаалж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, олон хүн цугларсан газар очихгүй байх хэрэгтэй.
Улаанбаатар хот халдварын голомттой бүс учраас батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг давтан шинжилгээнд хамруулахаас гадна тандалтын шинжилгээг хийж байна. Тандалтын шинжилгээг олон хүн ажиллаж буй байгууллагууд, хүнсний худалгааны төвүүдэд хийгээд явж байна. Эдгээр эгзэгтэй цэгүүдэд шинжилгээ хийж, халдварыг олж авч байгаа нь илрүүлгийн чухал асуудал” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна