Г.Мөнхцэцэг: Дэлхийн мөхөж байгаа таван хэлний нэгд нь Монгол хэл багтсан

Админ
2020/12/12

Г.Мөнхцэцэг: Гадаадын зээл тусламжийн асуудал өмнө нь нэг хуулиар зохицуулдаг байсан. Одоо салчихсан байна. Сангийн яам журмаар зохицуулдаг болсон байна. Зээлийг өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулдаг болсон байна. Энд ямар зохицуулалт оруулж байгааг хэлж өгөөч. Эх хэлний тухай хууль оруулж өгөх шаардлагатай байна. Энэ дээр яам ямар санал дүгнэлттэй байгаа вэ. Эх хэлний тухай хууль шинэчилсэн найруулгаар орж ирэх шаардлагатай байна.
Дэлхийн мөхөж байгаа таван хэлний тоонд монгол хэл орсон байна лээ.
Өмнө нь 200 үгээр ярьдаг байсан бол өнөөдөр 20 үгээр ярьдаг болчихож. Монголчууд бичиг,хэл соёлын маш том соёлтой ард түмэн. Тиймээс монгол хэлний асуудлаар зайлшгүй том акц явуулах ёстой. Ажлын хэсэг: Өнөөдрийн хууль тогтоомжийн хүрээнд Төсвийн тухай хууль, өрийн удирдлагын тухай хуулиар зээл тусламж зохицуулагдаж байгаа. 2021 онд өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Хоёрдугаарт, Монгол хэлний тухай хууль батлагдсан. Ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна