Халдвар, хамгааллын дэглэм чанд мөрдүүлэхийг үүрэг болгов

Админ
2020/12/12

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл, коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг хэлэлцэв. Хуралд оролцсон нийслэлийн удирдах ажилтнууд хөл хорионы дэглэм бууруулж байгаатай холбогдуулан хэрэгжүүлэх ажлын уялдаа холбоо, өнөөдрийн нөхцөл байдалд тохируулж асуудлыг оновчтой, хурдан шуурхай шийдвэрлэх талаар санал солилцлоо. Энэ үеэр НЗД-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагыг үе шаттай нээх бэлтгэл хангах, тэдгээрийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR кодыг үйлчилгээний байгууллага, иргэд хэрхэн ашиглах талаарх мэдээллийг сайн хүргэхийг үүрэг болгов. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж зарим төрлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээхтэй холбогдуулж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер, НЭМГ, Шуурхай штаб, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлага мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна