Хөтлөгч Эллен Женерес коронавирусын халдвар авчээ
АНУ-ын инээдмийн жүжигчин, хөтлөгч Эллен Деженерес коронавирусын халдвар авсан тухайгаа мэдэгджээ.
“Миний бие сайн байгаа. Шинжилгээний хариу эерэг гарсан талаар надтай ойр харилцаатай байсан хүмүүст мэдэгдсэн. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс тавьсан шаардлагуудыг би биелүүлж байгаа” хэмээн тэрбээр “Твиттер” хуудастаа мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр баярын дараа эргэн уулзахаа мэдэгдэж, бүх хүнд эрүүл энхийг хүсжээ.
Эллен Деженерес хэд хэдэн удаа “Emmy”-н шагнал хүртэж байсан юм. Тэрбээр 2007, 2014 онуудад Оскарын шагнал гардуулах ёслолын хөтлөн явуулж байжээ. 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама түүнийг Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнаж байсан аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна