"Могойн гол", "Бодь Даатгал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2020/12/12

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 8,700,275.61 төгрөгийн үнийн дүн бүхий 128,932 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн гол" ХК (BDL +13.71%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +8.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар тарвагатай" ХК (TVT -11.11%) болон "Махимпекс" ХК (MMX -5.86%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 10,854 ширхэг нэгж эрхийг нийт 1,139,695 төгрөгөөр арилжаалсан байна. ТOP-20 индекс 0.77 хувиар өсөж, 17650.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,611,266,361,379.75 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна