Дэлхийн даяар илэрсэн коронавирусын халдварын тохиолдлын тоо баасан гарагт 70 сая давсныг АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээлэл харуулжээ.
Их сургуулийн мэдээлснээр, дэлхийн хэмжээнд халдвар авсан хүмүүсийн тоо одоо 70'000'583 болж, 1'589 964 хүн нас барсан бол 45'066'004 өвчтөн эдгэрчээ. Халдварын тохиолдлын тоогоор АНУ нэгдүгээр орсон хэвээр байна. Тус улсад 15'746'026 тохиолдол бүртгэгдэж, нийт 293'785 хүн нас барсан бол 5'985'047 хүн эдгэрчээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Энэтхэг улс орж байна. Энэтхэгт 9'796'769 хүн халдвар авч, 1420186 өвчтөн нас барсан бол 9 290 834 хүн халдвараас эдгэрчээ. Тус улсын дараагаар 6'781'799 хүн халдвар авснаас 179'765 нь нас барж, 6'043'219 өвчтөн эдгэрсэн үзүүлэлттэй Бразил улс орж байна.
Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, халдварын тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт ОХУ бичигджээ. Шуурхай штабынх нь мэдээллээр, ОХУ-д халдварын 2'597'711 тохиолдол илэрч, 2'059'840 хүн эдгэрсэн бол 45'893 өвчтөн нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна