Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нарын боксын тамирчдыг хар тамхины хэргээр шалгаж эхэллээ
Хоёр хоногийн өмнө нэгэн шалдан эрэгтэй хүн төв замаар явж буй зураг олны анхааралд өртсөн юм. Дараа нь жижиг хэмжээний бичлэг цацагдав. Тэрхүү бичлэг дээр “Би Монгол Улсын Цэндбаатар байна, Цэндбаатар байна” гэж хашгирч байгаа нь гарна. Энэхүү үйл баримтуудаас харахад ОУ-ын хэмжээний мастер, боксын тамирчин Э.Цэндбаатар ийм байдалтай явсан болох нь тогтоогдсон юм. “Бөртэ чоно-2019” наадмын шилдэгийн шилдэг тамирчин Э.Цэндбаатар нь ийнхүү шалдан гудамжаар орилж явахдаа цагдаагийн албан хаагч нарт саатуулагдсан аж. Э.Цэндбаатар нь “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ мэргэжлийн боксчин Н.Төгсцогт болон өөр нэгэн боксын тамирчинтай хамт хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй байжээ. Тиймээс тэднийг өнөөдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас дуудаж байцаалт мэдүүлэг авч, шалгаж эхэлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд яг одоо мэдүүлэг өгч байгаа гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна