"Эрдэнэт" үйлдвэрийн захирлууд дахин тансаглавал ажлаас нь хална

Админ
2020/12/14

Засгийн газраас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өгсөн мэдээллийг хүргэж байна: “Эрдэнэт” үйлдвэр 2016 онд 184 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан. Энэ жил нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж байна. Энэ дүн “Эрдэнэт” үйлдвэр ямар сахилга баттай ажиллаж байгааг харуулж байна. Зэсийн үнэ өсөөгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай холбоотой тансаглал гарсан нь үнэн. Худалдан авалттай холбоотой зүйл болсон. Засгийн газар дээр хоёр ч удаа сануулга өгсөн. Захирлууд дахиж ингэж аашилбал ажлаас нь халах чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна