Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 13-нд нийт 8574 хүнд PCR шинжилгээ хийжээ. Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирусний халдвар илрээд байна. Эдгээр тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын тохиолдол 912 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 519 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд, 5 нь хүнд, 75 нь хүндэвтэр, 438 нь хөнгөн байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна