Х.Нямбаатар: Хэвлэлийн эрх чөлөөний хууль баталтал эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг засгийн газрын хурлаар оруулахгүй

Админ
2020/12/15

Манай улсад эрүүгийн хуульд сэтгүүлч болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө торгох цаашлаад хорих гэсэн бодлого баримталж байгааг эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс харж байна. Тиймээс бүх нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөс “13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх” хэсгийг хасч олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Хууль зүйн яамны сайд маань хүчээр боймлон хаах гэж байсан билээ. Харин өнөөдөр, ажлын хэсгийн ажлын үр дүн гарлаа. Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсгийг нэмж өөрчлөх хэсгийг Засгийн газрын хуралдаанаар оруулахгүй. Эхлээд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулна. Тэр хүртэл дээрх заалтыг хөндөхгүй гэдгээ Х.Нямбаатар хэлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна