Монголын мэдээллийн сайт Казахстаны нэр хүндтэй шагналыг хүртжээ

Админ
2020/12/15

Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн яамнаас “Urker awards 2020” хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулжээ.

“Urker awards 2020”-ын гадаадын шилдэг мэдээллийн вэб сайтуудад олгодог шагналыг энэ удаад ОХУ-ын www.tass.ru, Монголын www.kaznews.mn сайтад хүртээж, 1 сая тенгегийн урамшуулал олгожээ.

www.kaznews.mn сайтыг 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын өдөр тутмын мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлагуудыг казах хэлээр олны хүртээл болгодог юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна