Нүүрс тээвэрлэдэг жолооч нар хил давуулж буй нүүрсээ нэг тонныг нь багадаа 80 юаниар тээвэр хийх зорилгоор “+80” аянг өрнүүлээд жил гаруй хугацаа өнгөрсөн ч үр дүнд хүрээгүй тул “Баянзам” холбоо болон “Тээвэрлэгчдийн гэргий нарын холбоо”-ны төлөөлөгчид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.
"Баянзам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга н.Баярхүү ". Уул уурхайн яам, Зам тээврийн яамтай хамтарсан хурал хийгээд -80 тарифаар ачихгүй, тээвэрчдийг хохироохыг зогсооё гэж хэлсэн ч үр дүнд хүрээгүй. “Эрдэнэс-таван толгой” уурхай өнөөдрийг хүртэл -80 ачилтыг хийсээр төрийн шийдвэр хэрэгжихгүй байна.

Албаныханд хүргүүлж буй шаардлага хоёр зүйлтэй. -80 тарифтай нүүрс ачихгүй байхаар уурхайд үүрэг өгсөн. “Эрдэнэс-таван толгой” компанийг биелүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилж өгнө үү"гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна