Мөсөн дээгүүр зорчиж байгаад цөмөрч хоёр иргэн амиа алджээ

Админ
2020/12/16

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Хөвсгөл нуурын доод захаар "Королла" маркийн автомашинаар зорчиж байсан 2 иргэн энэ сарын 14-нд Эгийн голын хоолой орчимд осолдож амиа алджээ. Осолдсон иргэдийн цогцос болон тээврийн хэрэгслийг Онцгой байдлын аврагчид мөн өдрийн үдээс хойш гаргасан байна. Тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Ус судлалын өртөөнөөс томоохон гол мөрнүүд тогтвортой мөсөн бүрхүүлтэй болж бэхжээгүй байна гэдгийг анхааруулж байна. Ялангуяа Хөвсгөл нуур нь бүрэн гүйцэд хөлдөөгүй байгаа бөгөөд 11 дүгээр сарын сүүлчээс хөлдөж эхлэн 12 сарын сүүлээр бүрэн битүүрч хөлддөг гэнэ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Эгийн гол, Хатгал орчимд, Хөвсгөл нуур зэрэг томоохон гол мөрнүүдэд мөсөн зах, мөсөн хөвлөг, өтгөн зайр урсах гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Иймд томоохон гол мөрнүүд тогтвортой, мөсөн бүрхүүлтэй болж бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна