Аргентин улс 2021 онд хүн амынхаа гуравны хоёрыг дархлаажуулна

Админ
15 цаг 24 минутын өмнө

 Аргентин улс ирэх онд 30 сая иргэнээ буюу нийт хүн амынхаа гуравны хоёрыг коронавирусын эсрэг вакцинжуулахыг зорьж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Агустин Росси даваа гарагт мэдээлжээ.

Агустин Российн мэдээлснээр, 2021 оны эхний гурван сард өндөр настнууд гэх мэт халдвар авах эрсдэл хамгийн өндөр хүмүүсийг дархлаажуулахад голчлон анхаарч, тухайн онд 30 сая хүнийг дархлаажуулна гэж найдаж байгаа ажээ.

Аргентин улсад коронавирусын халдварын анхны тохиолдол энэ оны гуравдугаар сарын 3-нд бүртгэгдсэнээс хойш 1'498'160 хүн халдвар авч, 40'766 хүн нас баржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна