НӨАТ-ын урамшууллын тохирол ирэх ням гарагт явагдана

Админ
2020/12/16

НӨАТ-ын урамшууллын энэ оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 20-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. Тиймээс иргэдийг баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг мэдээллээ. Иргэд 2020 оны 11 дүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ сарын супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна